Принтер болон утасгүй рүүтэр нь амжилттай холбогдсон боловч принтер нь компьютерт утасгүй рүүтэрээр холбогдох боломжгүй байна. Дараах шийдлүүдийг дарааллаар нь туршиж үзээрэй.

Утасгүй рүүтэр дээрх нууцлал тусгаарлагч функцыг шалга
Энэ нь хөдөлгөөнт утасгүй рүүтэрүүдийн хувьд түгээмэл асуудал юм. Төхөөрөмж хоородын харилцааг таслах нууцлал тусгаарлагч функц нь утасгүй рүүтэр дээр идэвхижсэн байна. Энэ нь рүүтэрээр дамжих төхөөрөмж хоорондын харилцааг таслах аюулгүй байдлын үйлдэл юм. Идэвхжсэн тохиолдолд принтер болон компьютерын харилцаа нь таслагдсан учраас, хоорондоо холбогдох боломжгүй. Утасгүй рүүтэр дээрх нууцлал тусгаарлагч функцыг идэвхигүй болгож, сүлжээг дахин тохируул. Тохируулах аргын талаар дэлгэрэнгүйг утасгүй рүүтэрийн гарын авлагаас лавлаарай. Үйлдвэрлэгчээс хамааран нууцлал тусгаарлагч функц нь өөр нэртэй байж магадгүй.

Принтер болон компьютерын SSID-г шалга
Зарим утасгүй рүүтэр нь олон SSID-тай байж болно. Зарим нь SSID-г харгалзах утасгүй стандарт (IEEE802.11a болон IEEE802.11g) руу хуваах боломжтой. Ижил утасгүй рүүтэр байсан ч, принтер болон компьютер нь өөр SSID ашиглах тул, хоорондоо харилцах боломжгүй байж магадгүй. Компьютерын SSID-г принтерийнхтэй тааруул. Та компьютерын SSID-г Wi-Fi холболтын цэс дээрээс шалгаж болно. Хэвлэсэн оношлогооны тайлан дээр принтерийн SSID байгаа. SSID таармагц, сүлжээг дахин тохируул.