
|
Код
|
Шийдэл
|
|
E-1
|
Таны принтер болон таны хаб болон бусад сүлжээний төхөөрөмжүүдэд Этернэтийн кабел холбогдсон эсэхийг шалга.
Хаб болон бусад сүлжээний төхөөрөмжүүд асаалттай эсэхийг шалга.
Принтерээ Wi-Fi-р холбохыг хүсвэл, идэвхигүй болсон учраас принтерийн Wi-Fi тохиргоог дахин тохируул.
|
|
E-2
E-3
E-7
|
Таны утасгүй рүүтэр асаалттай эсэхийг шалга.
Таны компьютер юмуу төхөөрөмж утасгүй рүүтэртэй зөв холбогдсон эсэхийг баталгаажуул.
Утасгүй рүүтэрийг унтраа. 10 орчим секунд хүлээгээд асаа.
Принтерээ утасгүй рүүтэрт ойрхон тавиад тэдгээрийн хоорондын саадыг арилгана.
Хэрэв та SSID-г гар аргаар оруулсан бол, зөв оруулсан эсэхээ шалга. SSID-г сүлжээний холболтын тайлангийн Network Status хэсгээс шалгана уу.
Хэрвээ утасгүй рүүтэр олон SSID-тэй бол харагдсан SSID-г сонго. SSID үл тохирох давтамжийг ашиглаж байгаа бол принтер түүнийг харуулахгүй.
Сүлжээний холболтыг үүсгэхэд түлхэх товчлуурын тохирогоог ашиглаж байгаа бол таны утасгүй рүүтэр WPS дэмждэг эсэхийг шалга. Хэрвээ таны утасгүй рүүтэр WPS дэмждэггүй бол түлхэх товчлуурын тохирогоог ашиглаж болохгүй.
Таны SSID зөвхөн ASCII тэмдэгтүүдийг (үсэг тоон тэмдэгт болон тэмдэгүүд) ашиглаж байгаа эсэхийг шалга. ASCII тэмдэгтүүдээс өөр ямар нэг тэмдэгт агуулсан SSID-г принтер харуулах боломжгүй.
Утагүй рүүтэрт холбохоос өмнө SSID болон нууц үгээ мэдэж байгаа эсэхийг шалга. Хэрэв та утасгүй рүүтэрийг өгөгдмөл тохиргоогоор нь хэрэглэж байгаа бол SSID болон нууц үг утасгүй рүүтэрийн шошгон дээр бичигдсэн байх болно. Хэрэв та SSID болон нууц үгийг мэдэхгүй бол утасгүй рүүтэр тохируулсан хүнтэй холбогдох буюу утасгүй рүүтэртэй хамт ирсэн бичиг баримтыг үзээрэй.
Хэрэв та ухаалаг төхөөрөмжийн тетеринг функц ашиглан үүсгэсэн SSID руу холбогдохыг хүсвэл, ухаалаг төхөөрөмжтэй дагалдаж ирсэн бичиг баримт дээрх SSID болон нууц үгийг шалгана уу.
Хэрэв Wi-Fi холболт гэнэт салгагдсан бол, дараах нөхцлийг шалгана уу. Хэрвээ эдгээр нөхцлүүдийн аль нэг тохирох бол дараах вебсайтаас програм татаж ажиллуулахаар өөрийн сүлжээний тохиргоог тэглээрэй.
http://epson.sn > Тохируулга
Өөр нэг ухаалаг төхөөрөмж товчлуурын тохируулгыг ашиглан сүлжээнд нэмэгдлээ.
Wi-Fi сүлжээ нь товчлуурын тохируулгаас өөр аргаар тохируулагдсан байна.
|
|
E-5
|
Утасгүй рүүтэрийн аюулгүй байдлын төрөл нь дараах зүйлүүдийн аль энд тохируулагдсан эсэхийг магадла. Хэрэв үгүй бол утасгүй рүүтэрийн аюулгүй байдлын төрлийг солин, принтерийн сүлжээний тохиргоог ресет хий.
WEP-64 bit (40 bit)
WEP-128 bit (104 bit)
WPA PSK (TKIP/AES)*
WPA2 PSK (TKIP/AES)*
WPA (TKIP/AES)
WPA2 (TKIP/AES)
* WPA PSK нь мөн WPA Хувийн гэж бас нэрлэгдэнэ. WPA2 PSK нь мөн WPA2 Хувийн гэж бас нэрлэгдэнэ.
|
|
E-6
|
MAC хаяг шүүлт хүчингүй болсон эсэхийг шалга. Хэрэв хүчинтэй байвал, шүүлтэнд оруулахгүйн тулд принтерийн MAC хаягийг бүртгүүл. Дэлгэрэнгүйг утасгүй рүүтэрийг дагалдаж ирсэн гарын авлагаас лавлана уу. Та принтерийн MAC хаягийг сүлжээний холболтын тайлан дээрх Network Status хэсгээс шалгах боломжтой.
Хэрвээ таны утасгүй рүүтэр WEP хамгаалалттай нэг баталгаажуулалт ашиглаж байгаа бол баталгаажуулалтын түлхүүр болон индекс зөв эсэхийг шалга.
Утасгүй рүүтэр дээрх холбогдох төхөөрөмжийн тоо таны холбогдохыг хүссэн сүлжээний төхөөрөмжийн тооноос цөөн бол холбогдох төхөөрөмжүүдийн тоог нэмэхийн тулд утасгүй рүүтэр дээр тохиргоо хийнэ үү. Дэлгэрэнгүйг утасгүй рүүтэрийг дагалдаж ирсэн гарын авлагаас харна уу.
|
|
E-8
|
Принтерийн IP Хаяг Авах тохиргоо нь Автомат дээр тохируулагдсан байх үед утасгүй рүүтэр дээрх DHCP-ийг идэвхжүүл.
Хэрэв принтерийн IP Хаяг Авах тохиргоо нь Гар ажиллагаа дээр тохируулагдсан бол таны гар аргаар тохируулсан IP хаяг хязгаараас хэтэрсэн (жишээ нь: 0.0.0.0) тул хаагдана. Хүчинтэй IP хаягийг принтерийн хянах самбар эсвэл Web Config дээр тохируул.
|
|
E-9
|
Дараахийг шалгана уу.
Төхөөрөмжүүд асаалттай эсэх.
Та принтерт холбохыг хүссэн төхөөрөмж дээрээсээ интернэтэд хобогдох, ижил сүлжээнд дэх компьютер, сүлжээний төхөөрөмжүүдэд хандах боломжтой.
Дээрхийг баталгаажуулсны дараа таны принтер болон сүлжээний төхөөрөмжтэй холбогдохгүй бол утасгүй рүүтэрээ унтраа. 10 орчим секунд хүлээгээд асаа. Дараах вебсайтаас програм суулгагч татаж ажиллуулахаар өөрийн сүлжээний тохиргоог тэглээрэй.
http://epson.sn > Тохируулга
|
|
E-10
|
Дараахийг шалгана уу.
Сүлжээн дэх бусад төхөөрөмжүүд асаалттай эсэх.
Хэрэв та принтерийн IP хаяг авахыг Гар ажиллагаа дээр тохируулсан бол сүлжээний хаягууд (IP хаяг, сабнэт маск, өгөгдмөл гарц) зөв байна.
Хэрэв эдгээр нь буруу байвал сүлжээний хаягийг ресет хий. Та принтерийн IP хаяг, сабнэт маск болон өгөгдмөл гарцыг сүлжээний холболтын тайлан дээрх Network Status хэсгээс шалгах боломжтой.
Хэрэв DHCP идэвхжсэн бол IP Хаяг Авах тохиргоог Автомат дээр тохируул. Хэрвээ та IP хаягийг гар аргаар тохируулахыг хүсвэл принтерийн IP хаягийг сүлжээний холболтын тайлан дээрх Network Status хэсгээс шалгаад сүлжээний тохиргооны дэлгэцэн дээрх Гар ажиллагаа-г сонго. Сабнэт маскийг [255.255.255.0] дээр тохируул.
Таны принтер болон сүлжээний төхөөрөмжтэй холбогдохгүй бол утасгүй рүүтэрээ унтраа. 10 орчим секунд хүлээгээд асаа.
|
|
E-11
|
Дараахийг шалгана уу.
Та принтерийн TCP/IP Тохируулгыг Гар ажиллагаа дээр тохируулсан бол өгөгдмөл гарцын хаяг зөв байна.
Өгөгдмөл гарцаар тохируулсан төхөөрөмж асаалттай эсэх.
Өгөгдмөл гарцын зөв хаягийг тохируул. Та өгөгдмөл гарцын хаягийг сүлжээний холболтын тайлан дээрх Network Status хэсгээс шалгах боломжтой.
|
|
E-12
|
Дараахийг шалгана уу.
Сүлжээн дэх бусад төхөөрөмжүүд асаалттай эсэх.
Хэрэв гар аргаар оруулсан бол сүлжээний хаягууд (IP хаяг, сабнэт маск, өгөгдмөл гарц) зөв эсэх.
Бусад төхөөрөмжүүдийн сүлжээний хаягууд (сабнэт маск, өгөгдмөл гарц) ижилхэн эсэх.
IP хаяг бусад төхөөрөмжүүдтэй зөрчилдөхгүй эсэх.
Дээрхийг баталгаажуулсны дараа таны принтер болон сүлжээний төхөөрөмжтэй холбогдохгүй бол дараах зүйлийг туршаарай.
Утасгүй рүүтэрийг унтраа. 10 орчим секунд хүлээгээд асаа.
Суулгагч ашиглан сүлжээний тохиргоог хий. Та үүнийг дараах вебсайтаас ажиллуулж болно.
http://epson.sn > Тохируулга
WEP аюулгүй байдлын төрлийг ашиглаж байгаа хандалтын цэг (утасгүй рүүтэр) дээр хэд хэдэн нууц үг бүртгүүлэх боломжтой. Хэрэв хэд хэдэн нууц үг бүртгэгдсэн бол, хамгийн эхэнд бүртгэгдсэн нууц үг нь принтерт тохируулагдсан эсэхийг шалга.
|
|
E-13
|
Дараахийг шалгана уу.
Хандалтын цэг (утасгүй рүүтэр), хаб, рүүтэр зэрэг сүлжээний төхөөрөмжүүд асаалттай эсэх.
Сүлжээний төхөөрөмжийн TCP/IP Тохируулга гар аргаар тохируулагдаагүй байна. (Хэрэв бусад сүлжээний төхөөрөмжүүдийн TCP/IP Тохируулга гар аргаар тохируулагдаж, принтерийн TCP/IP Тохируулга автоматаар тохируулагдсан бол, принтерийн сүлжээ бусад төхөөрөмжүүдийн сүлжээнээс ялгаатай болж магадгүй.)
Хэрэв дээрхийг шалгасны дараа ч ажиллахгүй хэвээр байвал дараахыг шалгана уу.
Утасгүй рүүтэрийг унтраа. 10 орчим секунд хүлээгээд асаа.
Суулгагчийг ашиглан принтертэй ижил сүлжээнд байгаа компьтер дээр сүлжээний тохиргоог хий. Та үүнийг дараах вебсайтаас ажиллуулж болно.
http://epson.sn > Тохируулга
WEP аюулгүй байдлын төрлийг ашиглаж байгаа хандалтын цэг (утасгүй рүүтэр) дээр хэд хэдэн нууц үг бүртгүүлэх боломжтой. Хэрэв хэд хэдэн нууц үг бүртгэгдсэн бол, хамгийн эхэнд бүртгэгдсэн нууц үг нь принтерт тохируулагдсан эсэхийг шалга.
|
|
Зурвас
|
Шийдэл
|
|
*Multiple network names (SSID) that match your entered network name (SSID)
have been detected. Confirm network name (SSID).
|
Хэд хэдэн утасгүй рүүтэр дээр нэг SSID тохируулах боломжтой. Утасгүй рүүтэр дээрх тохиргоог шалгаж, SSID-г өөрчил.
|
|
The Wi-Fi environment needs to be improved.
Turn the wireless router off and then turn it on.
If the connection does not improve,
see the documentation for the wireless router.
|
Дундах саад болох зүйлсийг нь авч принтерийг хандалтын цэгт ойртуулсны дараа утасгүй рүүтэрийг унтраана уу. 10 орчим секунд хүлээгээд асаа. Хэрэв холбогдохгүй хэвээр байвал, утасгүй рүүтэртэй хамт ирсэн бичиг баримтыг үзээрэй.
|
|
*No more devices can be connected.
Disconnect one of the connected devices if you want to add another one.
|
Зэрэг холбогдож болдог компьютер болон ухаалаг төхөөрөмжүүдийг Wi-Fi Direct (Энгийн АП) холболтоор иж бүрнээр нь холбож болно. Өөр төхөөрөмж юмуу ухаалаг төхөөрөмж нэмэхийн тулд холбогдсон төхөөрөмжийн нэгийг салгах хэрэгтэй.
|
|
The same SSID as Wi-Fi Direct exists in the environment.
Change the Wi-Fi Direct SSID if you cannot connect a smart device to the printer.
|
Принтерийн хянах самбар дээрээс Wi-Fi Direct Тохиргоо гэж ороод тохиргоог өөрчлөхийн тулд цэсийг сонго. Та DIRECT-XX-н дараа сүлжээний нэрийг өөрчилж болно. 32 тэмдэгтэд багтаан оруулна уу.
|